

Чехийн хөдөлмөрийн зах зээл дэх гадаадын иргэдийн эрх
Гадаадын ажилчид нь Чехийн хөдөлмөрийн зах зээл дээр нилээд эрх эдэлдэг. Энэ нь хөдөлмөрийн, хөдөлмөр эрхлэлтийн хуулиуд болон бусад хууль эрхийн баримтуудад тусгагдсан. Эдгээр эрхүүд нь хөдөлмөр эрхлүүлж байгаа ажил олгогч - фирмүүдэд шууд болон хөдөлмөр зуучлалын агентуруудаар дамжин хөдөлмөр эрхэлж байгаа бүх тохиолдолд үйлчилнэ. Та Чех улсад хөдөлмөр эрхэлж байгаагийн хувьд таны аль улсаас ирсэнээс үл хамааран эдлэх зарим эрхийн талаар дараахь зөвлөлгөөг танилцуулая.
Чех улсад ажиллаж байгаа бол хөдөлмөр олгогч (хөдөлмөр олгогч тань хэн болохыг заавал мэдэх шаардлагатай) нь тантай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ нь бичгээр үйлдэгдэх бөгөөд гэрээнд тусгагдсан зүйлсийг сайн мэдэж байх хэрэгтэй. Гэрээнд тусгагдах зүйлсд:
хөдөлмөр эрхлэгчидэд гүйцэтгэх ажлын төрөл, нэр
хөдөлмөр эрхлэх газар, байр
ажилд орох хугацаа
Хөдөлмөрийн гэрээнд шууд заагдсаны дагуу эсвэл тухайн ажлын жишгээр таны цалин тодорхойлогдоно. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ нь таны мэдэхгүй хэл дээр хийгдсэн бол орчуулгыг шаардах хэрэгтэй. Хөдөлмөр эрхлэгч нь танд туршилтын хугацааг санал болгож болно. Туршилтын хугацаа нь хамгийн ихдээ хуанлийн 3 сар байх бөгөөд (онцгой тохиолдол биш бол) сунгаж болохгүй. Онцгой тохиолдол гэдэг нь хэрэв туршилтын хугацаанд та өвдвөл, өвчтэй байсан хугацаагаар сунгаж болно. Хэрэв та хөдөлмөр зуучлагчаар дамжуулан ажиллаж байгаа бол зуучлагч нь танаас зуучлалын хөлс нэхэх эрхгүй.
Хөдөлмөр олгогч нь таныг гадаадын иргэн гэдэгээр үндэслэн, чех ажилчдаас дутуу нөхцлүүдийг танд олгох ёсгүй. Та Чех ажилчдын гүйцэтгэсэнтэй ижил ажлыг ижил нөхцөлд гүйцэтгэсний төлөө ижил цалин хамгамж авах эрхтэй. Та агентураар дамжуулан ажиллаж байгаа ч гэсэн тухайн компанид шууд ажиллаж байгаа ажилчидтай ижил ажлын төлөө ижил цалин хангамж авах эрхтэй. Агентур нь таныг ажилд зуучласаны төлөө ямарваа шагнал, суутгал нэхэх ёсгүй.
Ажил олгогч (Тантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан фирм буюу ажилд зуучласан агентур) нь таны цалин болон цалингаас суутгасан суутгалуудын тухай баримтыг бичгээр гаргаж өгөх үүрэгтэй. Таныг хүсэлт гаргавад ямар үндэслэлүүдээр цалин болон суутгалыг бодож тооцсон тухай баримтуудыг гаргаж өгөх ёстой. Та ажилд зуучлагч агентураар дамжуулж ажилласан бол суутгалын тухай баримтыг агентур гаргаж өгөх үүрэгтэй.
Ажил олгогч нь таны ажлын орчны аюулгүй байдлаас хамааран таны эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Таны аюулгүй байдлыг хангахтай холбогдолтой зардлыг ажил олгогч хариуцах үүрэгтэй бөгөөд энэхүү зардлыг танаас шууд буюу шууд бус хэлбэрээр суутгах ёсгүй. Ажил олгогч нь таны ажлын аюулгүй ажиллагаанд шаардлагатай хангамжийг (бээлий, хамгаалалтын малгай болон бусад) үнэгүйгээр хангах үүрэгтэй бөгөөд хэрэв та өөрөөсөө гаргасан бол гарсан зардлыг нөхөн барагдуулах ёстой.
Шаардлага гарвал Иргэншил/Иргэний ба хүний эрхийн Зөвлөлгөө өгөх газар Утас. 270 003 289, Е-мэйл: poradna@diskriminace.cz.
The article was created within the "Migration Policy in Crisis" project of the Multicultural Center Prague with support of the Open Society Found Prague foundation.
| MIGRATION ONLINE is part of OSF MIGRATION PROGRAM 2003;
Multicultural Centre Prague ISSN 1803-6589 Webdesign: VLHAdesign Webhosting, a CMS TOOLKIT: ECONNECT |
WE RECOMMEND: |